ХХААХҮЯ-ны албан хаагчид ”ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” аянд нэгдлээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.  

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

 Манай улс энэ жил энэхүү өдрүүдийг ” ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ – уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчид “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдэж, “Цагаан тууз” зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээ илэрхийллээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртдөг байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр адил үнэ цэнэтэй, тэгш эрхтэй. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчил болох жендэрт суурилсан аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэж, таслан зогсоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчид олон нийтэд хандан уриалж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …