Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Song of love” кино арваннэгдүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын Засгийн газрын ордонд нээлтээ хийжээ. Түүнчлэн тус өдөр Шанхай, Хайнань мужийн Хайкоу хот, Сичуан мужийн Чинду хот, Тянжин зэрэг газруудад нээлтээ хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Шинжин, Гуанжоу, Хөх хотуудад нээхээр төлөвлөгдсөн байна.
“Song of love” кино нээлтээ хийсэн даруйдаа тус улсын кино зах зээлд ашиг орлогоороо тэргүүлж эхэлсэн бөгөөд урьдчилсан билет захиалгаараа кино зардлынхаа тал хувийг нөхжээ.
Жүжигчин Р.Анхням “Song of love” кинонд Дүгиймаа гэх Өвөр Монгол бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд уг дүрийг Шилийн гол аймагт амьдарч байсан Дүгиймаа гэх бүсгүйн бодит дүрээс сэдэвлэн бүтээжээ. Дүгиймаа нь Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28-ыг нь өргөн авч, өсгөн хүмүүжүүлж байсан түүхтэй аж.