Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулжээ

Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арваннэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлтэй хамтран устгалд оруулав. Мөн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …