MNBC “Homemedia” шинэ салбаруудаа нээлээ

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ “MNBC”-ийн зүгээс үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор шинэ салбаруудаа нээлээ.

Бид эдгээр салбарыг нээснээр нийслэлийн хойд бүсийн болон зүүн захын үйлчлүүлэгчид хотын их түгжрэл рүү орж, цаг заваа үрэлгүйгээр манай үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм.
Манай хойд бүсийн шинэ салбар Чингэлтэй дүүргийн Долоон буудалд “Эмон” төвд байрлаж байгаа бол нөгөө шинэ салбар нь Баянзүрх дүүрэгт Монелын уулзварт орших 4G худалдааны төвийн төвийн хоёрдугаар давхарт байрлаж байгаа юм.

Эдгээр салбаруудыг нээснээр Долоон буудал болон түүний ойролцоо орших зуслан, Цайз, Шархад зэрэг бүс нутагт орших хэрэглэгч та бүхэн манай үйлчилгээг улам ойроос авах боломжтой болж байгаагаараа давуу талтай юм.

Бидний зүгээс шинэ салбаруудаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэд олон олон бэлгийг барих бөгөөд 3 сарын сунгалт тутамдаа нэг сарын үнэгүй үзэх эрхийг бэлэг болгон олгох болно. Ингэснээр та 9 сарынхаа төлбөрөөр бүтэн нэг жилийн хугацаанд үзэх эрхтэй болох юм.
Үйлчлүүлэгч та 12 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд “Эмон” төв, 9-15-ны өдрүүдэд 4G худалдааны худалдааны төвд орших шинэ салбаруудаар үйлчлүүлсэн тохиолдолд мини сугалаат худалдаанд хамрагдаж 12 дугаар сарын 9 болон 16-ны даваа гаригт азтан тодруулах сугалаанд оролцож 50 инчийн зурагт зэрэг олон шагналын эзэн болох бүрэн боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Их хотынхоо өнцөг булан бүрт амьдран суугаа хэрэглэгч та бүхэн хотын төвийн түгжрэлд цаг заваа үрэлгүй манай шинэ салбараар ирж үйлчлүүлснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрээрэй.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …