Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын  14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.

Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг 12 дугаар сарын 11-ны өдөрт багтаан зарлан танилцуулах бөгөөд шалгарсан багтай тус өдөрт багтаан гэрээ байгуулж, хамтран ажиллах юм байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …