Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

-Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах

-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах

-Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулах

Санал болгох мэдээ

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа /2026.06.20/ албан …