Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөх шийдвэр гаргалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Тодруулбал, Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шийдвэр гаргав. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлосон юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …