20 аж ахуйн нэгжид 4 тэрбумийн хүүгүй зээл олгожээ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Мөн өчигдөр, уржигдар албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн гэнэ.

Тэд хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсоныг нэрээ хэлэхийг хүсээгүй, удирдлагад нь ажилладаг ажилтнууд хэлж байна. “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байдаг. Үүний дагуу Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийнхэн шаардлага хангасан хэмээн 6-7 иргэн, 20 орчим аж ахуйн нэгжийг шалгаруулан сайд Н.Номтойбаяраар тушаал батлуулан нэгж төслийн төсвийг 200 сая төгрөг байхаар тооцож, дөрвөн тэрбум төгрөгийн зээл хүүгүй олгосон. Харамсалтай нь дээрх ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж байгаагүй. Ажлын хэсэгт багтсан манай зарим ажилтан санаа нь зовж, нэг бус төслийнх нь бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан ч дарга нар “Санаа зоволтгүй, яамнаас шийдвэртэй учир шууд гарын үсгээ зур” хэмээн тулган шаардаж зуруулж байсан гэдэг. Энэ талаараа мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн хэмээн манайхны дунд яриа бий” хэмээлээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …