“Дэлхийн мисс-2019”: Мисс М. Цэвэлмаагийн “Хүмүүнлэгийн ажил” ТОП-10 т шалгарлаа

69 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн  тэмцээнд Монгол Улсаа  төлөөлөн оролцож байгаа  Мандахын Цэвэлмаагийн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл “ Хүмүүнлэг”миссийн ТОП-10 т шалгарлаа.

Дэлхийн миссийн тэмцээн нь  хүмүүнлэгийн ажил, авьяас, спорт, топ модель, олон нийтийн санал,  дэлхийн бүжиг, асуулт хариултын уралдаан гэсэн үндсэн долоон төрөлд дэлхийн 130 гаруй улсын миссүүдийг  өрсөлдүүлдэг билээ.

Тэгвэл Дэлхийн миссийн “Хүмүүнлэг” миссийн тодруулах шалгаруулалт өчигдөр Английн Лондон хотноо явагдаж  Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Мандахын Цэвэлмаагийн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл “ Хүмүүнлэг”миссийн ТОП-10 т шалгарсан байна.

Мисс Мандахын Цэвэлмаа нь дэлхийн миссийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд, Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.

Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай  17 настай охиныг  хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн бүрдүүлжээ. Мөн  элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд 486 хүнийг хамруулж, тус вирусээр халдварласан тохиолдолд даатгалын системд хамрагдах боломж бий болгох зэрэг чиглэлээр үе шаттай ажил хийсэн нь ийнхүү үнэлэгджээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …