“Ойлгоё хүндэлье-гэр бүлийн төлөө” аянд байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа агентлагууд нэгдлээ

Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье-Гэр бүлийн төлөө” уриан доор зохион байгуулж байна.

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр  хүртэл үргэлжлэх бөгөөд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм.

Тус аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д Байгаль орчин, аялал жуулчлалын яам, харьяа байгууллагууд нэгдэж, “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч үйлдэхгүй” гэдгээ илэрхийлэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олон

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хамт олон

Туул голын сав газрын захиргааны хамт олон

“Монгол Ус” ТӨҮГ-ын хамт олон

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …