Б.Бямбасайхан: Монгол Улс бүс нутгийн улс орнуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүч нийлүүлэх өргөн боломжтой

БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Умардын Эдийн засгийн хамтын ажиллагааны Хорооноос 2019 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Сөүл хотноо “Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын Форум”-ыг зохион байгуулав.

Уг Форумд АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан, Монгол, Киргизстан, Япон зэрэг бүс нутгийн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид, нэр хүндтэй судлаачид, мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB), Азийн хөгжлийн банк (ADB) зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид  оролцлоо.

Энэ удаагийн Форумын хуралдаанаар бүс нутгийн эдийн засгийн интеграцийн өнөөгийн байдал болон хэтийн төлөв, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий санаачилсан Шинэ Умардын бодлого, Зүүн хойд Азийн олон талт харилцаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, ложистик, дэвшилтэт аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг болж, санал солилцсон юм.

Форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Тэрбээр Форумын нэгдсэн хуралдаанд үндсэн илтгэлийг тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн билээ.
Манай төлөөлөгчийн тавьсан илтгэлд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаа хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдах хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс бүс нутгийн улс орнуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүч нийлүүлэх өргөн боломж буйг онцлон тэмдэглэв.


Гадаад Харилцааны Яам

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …