СБД-ийн 10 дугаар хороонд шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо буюу “100 айлд” шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 13-ний өдөр  боллоо.

Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэгт дүүргээс зөөлөн эдлэл, хивс зэрэг дотоод тохижилтод хөрөнгө оруулжээ. СБД-ийн 10, 11, 12 дугаар хорооны 360 гаруй хүүхэд тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.

Цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сан-Эрчим” ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Санал болгох мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны …