Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав

“Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

“Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нар дэмжиж ажилласнаар амжилттай хэрэгжүүлжээ.

Монгол Улсын хувьд анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглуулсан нь ЮНЕСКО төдийгүй, танхим дүүрэн үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна.

“МОНГОЛЫН САЯ ӨДӨР” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт суманд орших “Рашаан хад”-нд хадгалагдсан хадны сүг зургуудын гэрэл зургаар 10.000 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн хойч үеийнхэндээ дамжуулахыг зорьсон захиасыг толилуулах үүднээс уран бүтээлч, “Сэмүүн” студийн найруулагч, продюсер Б.Баярын “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн төв байранд гаргажээ.

Б.Баяр нь эдүгээ цагийн бидэнд 10.000 жилийн тэртээх Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хийгээд ахуйн ертөнцийг таниулах зорилгоор ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад манай улсаас бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газруудаар болон Монголын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудын нутагт орших 500 гаруй хадны зураг бүхий цогцолбороор аялжээ. Аяллынхаа явцад 65 мянга гаруй зургууд хадгалагдаж байгаа газруудаар явж ан амьтан, тамга тэмдэг, ахуйн зан үйлийг харуулсан 3000 гаруй сүг дүрсний гэрэл зургийг буулгасан уран бүтээлч аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …