100 Өвлийн өвгөнтэй баярын парад болно

Баянгол дүүргээс жил бүр дүүргийнхээ иргэдэд шинэ жилийн уур амьсгал оруулах, өнгөрч буй оныхоо амжилт ололтыг тэмдэглэж, ирж буй шинэ ондоо өөдрөг золбоотой байхыг бэлгэдэн 100 өвлийн өвгөн, цасан охид, үлгэрийн баатруудын “100 ӨВЛИЙН ӨВГӨНТЭЙ ХАМТ” парадыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ сарын 19-нд болох парадын үйл ажиллагаанд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хорооны төлөөлөл, дүүргийн харьяа хэлтсийн удирдлага, ажилтан, алба хаагчид оролцох юм.

Баярын жагсаал нь 20 дугаар сургуулийн урд талбайгаас эхэлж, 25 дугаар эмийн сангийн уулзвараар Чингүнжавын гудамжаар хойшоо өгсөөд, Энэбишийн өргөн чөлөөгөөр алхаж, “Алтан төгрөг” дэлгүүрээр буцаж эргээд “Өргөө 1” кино театр дээр үйл ажиллагааны арга хэмжээ нь болох юм. Энэ өдөр түр хугацаанд замыг хэсэгчлэн хаана.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …