БНСУ-ын ЭСЯ-ны ШИНЭ ЖУРАМ

БНСУ-аас Монголд суух ЭСЯ-наас зорчих виз олгох ажилд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх шинэ журмыг энэ сарын 2-ноос мөрдөж эхэлжээ.

Түүнд,
 

  • БНСУ-ын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (Захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авах,
     
  • Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно гэж заажээ. 


Авах арга хэмжээ
 

  • Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (1-3 жил хүртэлх)
     
  • Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (6 сараас 3 жил хүртэлх)


Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …