Хамгийн өвөрмөц 5 ресторан

1. Энэтхэгийн далай дахь Итаа зоогийн газар

1

Далайн төвшинөөс 5 метрийн гүнд орших тус зоогийн газарт орсон хэн боловч эргэн тойрон сэлэх загаснуудыг харах болно. Яг л аквариумд байгаа мэт мэдрэмж төрдөг байна.

2. Тайпей дэх “Орчин үеийн нойл” зоогийн газар

2

Та хоол идэхээр ширээний ард суумагцаа л нойлын өрөөнд байрладаг хэрэгслүүдтэй адил хэлбэртэй аяга тавганд хоол идэх болно. Тэр бүү хэл хоолны таваг нь жижиг хэмжээний суултуур хэлбэртэй байдаг аж. Мөн амны цаасны оронд нойлын цаас байрлуулсан байдаг ажээ.

3. Бээжин дэх “Харанхуй” зоогийн газар

3

Та зөвхөн шөнийн дуран зүүж л энэ зоогийн газраар үйлчлүүлэх боломжтой. Зааланд тас харанхуй байх бөгөөд зөвхөн дуран зүүж л хоолоо идэх боломжтой юм. Харин ариун цэврийн өрөө гэрэлтэй байдаг.

4. Нью-Йорк хот дахь “Марс 2112” зоогийн газар

4

Хүн төрлөхтөн хэзээнээс л сар болон бусад гараг дээр очиж үзэхийг хүсэж ирсэн. Тэгвэл хүмүүсийн эл хүслийг биелүүлэхийн тулд яг л м арс гариг дээр байгаа мэт мэдрэмж төрүүлэх тус зоогийн газрыг байгуулсан байна.

5. Монтевердэ дэх Модтой кафе, зоогийн газар

5

Хүмүүсийг байгалтай ойр байлгах, байгалийн сайн сайхныг мэдрүүлэхэд онцгой нөлөөлдөг зоогийн газар. Модноос гарах өвөрмөц чимээ хүмүүсийг гайхшруулдаг байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …