“The Voice of Mongolia” шоуны шинэ дугаар өнөөдрийн 23:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Энэ жилийн шоунд оролцохоор 3,000 гаруй хүн бүртгүүлснээс 100 гаруй нь “Blind audition”-д өрсөлдөх эрхтэй болжээ. Шүүгч, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр ажиллах юм. Тэд “Bilnd audtidion” шатнаас өөрийн багт 16 хүнийг шалгаруулан авах бөгөөд давуу эрхээ ашиглан нэмж нэг авьяастныг авах боломжтойг зохион байгуулагчид нь мэдээллээ.
“The Voice of Mongolia” шоуны энэ жилийн үндэсний ялагч нь Renault Kaptur автомашины эзэн болох аж.
Өнгөрсөн жилийн тухайд Ц.Энгүүн 1,000 гаруй авьяастнаас шалгаран ялагч болж, 100 сая төгрөгийн дуу бичлэгийн гэрээ болон Nissan Qashqai автомашины эзэн болж байв.