Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна

Баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн ирэх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэн байна.

Мөн улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …