Гавьяат эмч Ж.Чинбүрэн УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгчээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн баярын өдөр \2019.12.29\ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Жигжидсүрэнгийн Чинбүрэн “Гавьяат эмч” цолоор энгэрээ цоолсон билээ. Тэгвэл оны өмнөхөн энэ эрхэм алдрыг хүртсэн тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Учир нь тэрбээр энэ онд УИХ-д нэр дэвшихээр болжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн алба хаагчид, ТӨҮГ-ын захирал, дэд захирлын албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших бол сонгуульт өдрөөс зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …