Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур цөөрөм битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч гол мөрний нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөн нуурын толио болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг тооцож, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.

Иймд

  • Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх
  • Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж
    болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …