Найрамдал цогцолбор хоёрдугаар улирлын захиалгаа авч эхэллээ

Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан 42 жилийн түүхтэй хүүхдийн “гүрэнт улс” болох Найрамдал цогцолбор 2-р улирлын нэмэлт захиалгаа авч эхэллээ. 


2-Р УЛИРЛЫН НЭМЭЛТ ЗАХИАЛГА 


3-р ээлж : 2020 оны 01-р сарын 09 -12 –ныхооронд 3 хоног – 97,250 ₮


4-р ээлж : 2020 оны 01-р сарын 13 – 18-ны хооронд 5 хоног -155,250₮


Насны ангилал : 06-18 нас


Мөн оюутны тусгай хөтөлбөрт оюутан залуусыг хамруулна.


Байгалийн сайханд, цэвэр агаарт, хөгжилтэй сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдаж, амралтаа ая тухтай өнгөрөөхийг хүсвэл биднийг зориорой.


Захиалгыг 01-р сарын 06-ны өдөр 16,00 цагаас www.nairamdal.mn сайтаар авна. Бүртгүүлсэн хүүхдүүд 01-р сарын 07,08,-ны өдрүүдэд Гэрбүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын № 104 тоотоос ирж захиалсан эрхийн бичгээ аваарай.


Ирэхдээ:
• Төрсний гэрчилгээ
• Төлбөрөө авч ирнэ үү !


Хэрэв онлайнаар бүртгүүлэх боломжгүй бол 70496008 , 70496010 дугаарт бүртгүүлнэ үү. 


 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …