Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болсон байна.

Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих ажээ. 

Эрүүл мэндийн дэд сайдаар асан, хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм.

Энэ талаар хүний их эмч Ж.Амарсанаа “Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно. Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, коронавирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог” хэмээн онцолжээ.

http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …