Ухань хотод тусгаарлагдсан 31 монгол оюутан эх орондоо ирлээ

Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ.

Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн Г.Баатарцогт ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай үүргийн нислэгийн баг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд амжилттай тээвэрлэн авчирсан юм. Эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулаад байна.

Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах юм.

Тэд шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын Ухань хотоос манай талд хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн болно.

Ухань хотод нийт 33 Монгол иргэн байснаас 32 нь оюутан нэг нь бага насны хүүхэд байсан. Үүний 30 насанд хүрэгч, нэг хүүхэд нийт 31 иргэн эх орондоо ирж, хоёр оюутан өөрийн хүсэлтээр үлдээд байна. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.


http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …