Цагаан дарс уух нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг

White-Wine-300x288Цагаан дарсыг тунгалаг байлгадаг олон хүчлийн исэл улаан дарснаас илүү шүдний гадарга болон буйлыг гэмтээдгийг  Германы эрдэмтэд тогтоосон байна. Тус улсын Хүнс судлалын төвийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дарсан дахь согтууруулах ундааны тун болон бусад амт оруулагч бус ердөө рН хэмээх исэл л шүдэнд хортой аж. Цагаан дарсны хорхойтнууд дарсаа бяслагаар даруулан уух нь эрүүл мэндэд тустай гэж тэд зөвлөжээ. Учир нь кальциар баялаг сүүн бүтээгдэхүүн ислийн хор хөнөөлийг багасгадаг байна. Цагаан дарсны сөрөг чанар шүдний кальцийг гэмтээдэг тул кальц ихтэй болон шүлс ялгаруулдаг даруулга хэрэглэх нь ашигтай аж. Цагаан дарс их уудаг хүмүүс үдэш орой нь шүдээ хэд ч угаагаад нэмэргүй гэнэ. Тиймээс чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, кальциар баялаг хүнс хэрэглэх нь амны хөндийг кальцийн дутагдлаас хамгаална.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Эрдсийн шинжилгээг эх орондоо өндөр нарийвчлалтай хийх боломж бүрдлээ

​Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалттай SEM /Scanning …