О.Энх заяа: Олон хүн нэг дор цугларуулахгүй байх үүднээс өрхийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагаас  мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд захирал С.Батсайхан зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон” болохыг мэдэгдлээ. Түүнчлэн тус төвд өчигдөр зургаан иргэн тусгаарлагдаж, хяналтад орсон байна. Одоогийн байдлаар Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа юм.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. 
ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна.
Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газартай цахим хурал хийж, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоохоор олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна”гэлээ. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Хоёрдугаар сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 97333 үзлэгийг хийсэн байна. Үүнээс томуу, томуу төст өвчтэй 11 мянган хүүхэд оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 11.3 байгаа. Өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлт. Одоогийн байдлаар орны ачаалал нэмэгдээгүй. Хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо багассан байна. Энэ нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоосонтой холбоотой.  Бид шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс хамгаалж, аль болох олон хүн нэг дор цугларуулахгүй байх үүднээс өрхийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Мөн өнөөдрөөс эхлээд хотын гаднах замуудад ЭМБ-аас тандалт хийх цэг ажиллуулж эхэлсэн” гэж мэдэгдлээ. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар юм. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулсан. Ингэхдээ 21 аймгийн бүх Нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байгаа бөгөөд халдвар дамжих эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …