Интернэт кафе ажиллаж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоожээ

Улс, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор цахим тоглоом, интернэт кафены газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Харин хэрэгжилтэд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хяналт, шалгалт хийж байгаа юм.Тус газраас хийсэн шалгалтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах интернэт кафе ажиллаж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Зөрчлийн хуулийн холбогдох заалтын дагуу интернэт кафед торгуулийн арга хэмжээ оногдуулж, бүрэн барагдуулсан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

http://credit-n.ru/ipoteka.html

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …