Увс аймагт 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов

Ковид-19 вирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.13/ хуралдаж, архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарлах шийдвэрийг гаргасан байна.

Тус хязгаарлалт энэ ирэх сарын 2-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд ресторан, хоолны газруудыг оройн 20:00 цаг хүртэл ажиллуулах захирамжийг гаргасан аж.

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССИЙН ХУРАЛДААНААР ХЭРЭГЖИХ ТОГТООМЖУУД:

  • Архи согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
  • Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох ба ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах,
  • Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах,
  • Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох,
  • Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
  • Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох
  • Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
  • Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
  • Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих
  • Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

http://credit-n.ru/informacija.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …