Гэрэлтүүлэг багатай явган хүний гарцны дэргэд цацруулагчтай туг байршуулжээ

Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус дүүргийн 13 байршлын явган хүний гарцны дэргэд “Нэт капитал” ХХК-тай хамтран “Аюулгүй гарц” цацруулагчтай тугийг байршууллаа.
Энэхүү туг нь цацруулагчтай тул шөнө оройн цагт гарцаар гарч буй иргэд, бага насны хүүхэд тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж, автомашинд мөргүүлэх, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх юм.
Герман, Англи, Япон, Солонгос зэрэг улс, орнууд ихэвчлэн сургуулийн бүс орчимд оройн цагаар хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг нь бодит үр дүнтэй ажил болж байжээ.
Иймд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрийн үзэгдэх орчин муутай, гэрэлтүүлэг багатай явган хүний гарцны дэргэд байршуулаад байна.

http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …