Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэдгээ хэлэв. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлсээр байна. Хандивыг Төрийн банк. Онцгой байдлын ерөнхий газар. 100900031405 тоот дансанд хүлээн авах юм.

http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …