Налайх дүүргийн боловсролын байгууллагаас 2000 ширхэг амны хаалт хийж дүүрэгтээ хүлээлгэн өглөө

Ковид-19 халдварын улмаас амны хаалт дутагдагдалтай байгаа энэ үед Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэн, дүүргийн Онцгой комисст хандивлаж байна.
Өнөөдөр Налайх дүүргийн Боловсролын байгууллага, сургууль цэцэрлэгээс 2000 ширхэг амны хаалт хийснийг Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Тунгалаг нар дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт хүлээлгэн өглөө.

Мөн 23 дугаар цэцэрлэгийн багш ажилчид нэг өдрийн цалин болон 600 гаруй мянган төгрөг хандивласан байна.
Ковид-19 вирусын эсрэг хүчээ нэгтгэн, манлайлж байгаа боловсролын салбарын хамт олондоо талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …