“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн удирдлагууд хурдан шуурхай авч хэрэгжүүлж байгаад талархаж байна.

Манай байгууллагын хамт олон төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан үед тусгай тээврийн хэрэгслээр албан хаагчдад үйлчлэх, нийтийн тээврийн хөдөлгөөнийг тасалдуулахгүйг хичээж, “Бид хамтдаа аян”-г зохион байгуулж ажиллаж байна” хэмээн онцолж хэллээ.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчидтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд гардуулан өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг маань ойлгож, бас дэмжиж байгаад талархал илэрхийлээд “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …