П.Цагаанхүү:Халдвар авсан иргэн Ариг, Веранда ресторанаар үйлчлүүлсэн байна

Монгол Улсад коронавирусний анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна.

Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, Веранда гэх мэт ресторанаарүйлчлүүлсэн байна. Бүх явсан газруудаар нь хяналт шалгалт явуулж байгаа. Онгоцоор нийт 121 хүн ирсэн.

Эрүүл мэндийн сайдын захирамжаар Ажлын хэсэг өглөө гарч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллахаар явсан. Халдвар авсан иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн кемпэд тусгаарлагдсан. Бид хуулийн хүрээнд хяналт шалгалтыг чангатгаж ажиллаж байна” гэлээ. 

http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …