Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр хүнсний хангамжийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бий болсон нөхцөл байдалд балмагдах нь эрсдэлтэй. Ялангуяа хүнсний асуудалд туйлын шуурхай бөгөөд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал байна. Өнөөдөр хүнсний зах, сүлжээ хаагдахгүй. Тэр битгий хэл орон нутаг болон импортоор орж ирэх хүнсний асуудалд ямар ч хориг байхгүй. Графикийн дагуу хийгддэг, хүнсний хангамж хэвийн үргэлжилнэ. Гэнэтийн, их худалдан авалт хийх нь хомсдол бий болгох, үнэ хөөрөгдөх эрсдэлийг дагуулдаг. Үүнийг онцгой анхаар гэж хэлмээр байна. Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас ялангуяа стратегийн хүнс буюу найман нэрийн гол хүнсний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөцийг бий болгосон байгаа.
Бий болсон нөхцөл байдлаас шалтгаалж бүх түвшинд хэмнэлттэй, зохицуулалттай хэрэглэх шаардлага байна. Бүх шатны засаг дарга нар хяналт тавьж, ажиллана. Зохиомлоор хүндрэл үүсгэх, үнэ өсгөхийн эсрэг бүх шатандаа анхаарах хэрэгтэй. 109 утсаар дамжуулж энэ асуудлыг мэдээлэх боломжтой. Ямар ч утаснаас үнэ төлбөргүй холбогдоно.