УОК-т “Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-аас 10 сая төгрөгийн хандивлалаа

“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-ын төлөөлөл өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхан дэлхий даяар тархаад буй Коронавирус 19 хэмээх аюулт өвчинтэй тэмцэх, ард түмнээ энэхүү өвчний халдвараас сэрэмжлэн хамгаалах, сэргийлэн аврах талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй холбогдох арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн захидлыг энэхүү амаргүй үйлсийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд зориулан МЭСК-ийн гишүүдээс чин сэтгэлийн хандив болгон өргөж буй арван сая төгрөгийн хамт гардуулан өгөв.

Шадар сайд Ө.Энхтүвшин уг захидал, хандивыг хүлээн аваад ойр холын олон улс гүрэнд хурдтай тархаж буй энэхүү аюулаас хилийн чанад амьдарч сурч, ажиллаж хөдөлмөрлөж, айлчлан зочилж, аялан зорчиж яваа монгол иргэдээ хамгаалах талаар Монголын дипломатуудын гүйцэтгэж буй үүрэг, гаргаж буй хүч чармайлтыг монголын төр засаг, түмэн олон өндөр үнэлж байдгийг илэрхийлэн талархаад уг хандивыг зориулсан үйлсэд нь зохих ёсоор ашиглах болно хэмээв.

Шадар сайдад бараалхахад МЭСК-ийн Ерөнхийлөгч, Бригадын генерал, Элчин сайд Д. Гэрэл , дэд Ерөнхийлөгч Элчин сайд Л.Удвал, тэргүүлэгч гишүүн Элчин сайд Х.Бэхбат нар байлцан Коронавирус 19 анх удаа Монголд илэрсэн явдал төр засаг, холбогдох яам, байгууллага, албадын зүгээс үүрэг хариуцлагаа улам чамбайруулах шаардлагатай байгааг харуулсан төдийгүй хувь хүн, иргэн бүр цаашид нэн хариуцлагатай, өндөр ухамсартай, хатуу сахилга журамтай байж болзошгүй аюул заналыг амжилттай гэтлэн давах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Онцгой комиссын цаашдын ажилд амжилт хүсэв.

http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …