Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг гарчээ

2020 оны  гуравдугаар сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар”  чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь шинжилгээгээр шинжилгээгээр тогтоогдсон.

Түүнтэй онгоцонд хамт ирсэн болон хамт ажилладаг хүмүүс буюу ойрын нэгдүгээр хавьтагчдын шинжилгээний хариу гараад эхэлжээ. Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ танилцууллаа.

Энэ тухай Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Санал болгох мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны …