Л.Эрдэнэчулуун: Үйл ажиллагаагаа зогсоохгүй, явуулсаар байвал зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно

Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах онлайн хурал өнөөдөр өглөө Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд боллоо.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон нь гуравдугаар сарын 16-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тэдгээр аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах юм. Иргэд ташаа ойлгох хэрэггүй. Аж ахуй нэгжийг хааж боосон юм байхгүй. Томоохон хүнсний худалдааны төвүүд ажиллаж байгаа. Хүнсний хомсдол үүснэ гэсэн асуудал гарахгүй учир иргэд айж, сандрах хэрэггүй.” гэлээ.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийт 15 ААН, байгууллага 13 мянга орчим тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас бэлтгэн тээвэрлээд мэргэжлийн байгууллага шалган, стандартын шаардлага хангасныг баталсан. Гуравдугаар сарын 9-нд худалдаанд гаргах ёстой байсан ч коронавирусийн халдвараас шалтгаалж савлагааг бэлтгэх гялгар уутны хомсдол байсан ч өөрсдийн боломжоороо гялгар уутны асуудлыг шийдвэрлэлээ. Өдгөө хаалттай байгаа шалган нэвтрүүлэх товчоогоор тээвэрлэнэ оруулж ирэх асуудал үүссэн. Гэхдээ өнөөдөр 15:00 цагт нийслэлийн 147 хорооны 279 дэлгүүрт нөөцийг махыг хүргэж, борлуулж эхэлнэ. Зарим нь урьд шөнө дэлгүүрүүдээрээ түгээгээд эхэлсэн” хэмээн нөөцийн махны худалдааны талаар тодорхой мэдээллийг өглөө.

Үйл ажиллагаа нь түр зогссон болон үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа ААН-үүдийн талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүд, хүнсний худалдаа явуулах бүх төрлийн зах худалдааны төв, дэлгүүр, хүнсний хүргэлтийн газруудын үйл ажиллагаа ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэн хэвийн явагдаж байгаа. Хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа түр зогссон. Хэрвээ дүрэм журмыг хэрэгжүүлэхгүй, үйл ажиллагаагаа зогсоохгүй, хаахгүй, үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байвал зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Манай МХГ нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх нэгжүүдэд хүрч ажиллаж байна.” гэлээ.

Хурлын үеэр хүнсний хомсдол үүснэ гэсэн эрсдэл байхгүй учир иргэдийг болгоомжилж хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг анхаарууллаа.

http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …