Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тухайн үйлдвэр нь
- Зөөврийн устай
- Гар угаах угаалтуургүй
- Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан
- Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй
- Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан болох нь тогтоогджээ.
Иймд, улсын ахлах байцаагчийн актаар “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжлээд байна. Түүнчлэн Зөрчлийн хэрэг нээн, хяналт шалгалт үргэлжилж байна.