ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан зочид буудалд халдваргүйжилт хийжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таван зөвлөх байрлаж байсан газарт халдваргүйтгэл хийсэн талаар НМХГ-аас мэдээллээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудалд ДЭМБ-ын 5 зөвлөх  байрлаж байсан 5 өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Халдваргүйжүүлэлт ХХК-ийн эрүүл ахуйч 1 эмч, 3 ариутгагч эцсийн халдваргүйтгэлийг хийлээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эцсийн халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ.

http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …