“British school of Ulaanbaatar” болон “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлж буй боловсролын байгууллагуудынхаа буухиаг үргэлжлүүлэн өнөөдөр “British school of Ulaanbaatar” болон Улсын тэргүүний лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ.

 “British school of Ulaanbaatar” сургуулийн багш ажилчид нэг өдрийн цалин болох 18 сая төгрөгийг, “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид 9,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн  юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …