Д.Нарангэрэл: Эрт сэрэмжлүүлэг болон хариу арга хэмжээний хувьд үндсэн дөрвөн арга хэмжээг БНХАУ авсан байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 122 оронд халдвар бүртгэгдсэнээс шинээр нэмэгдэж Африкийн таван оронд халдвар бүртгэгджээ. Ингэснээр өвчлөл дэлхийн бүх тивийг хамарч байгаа юм. БНСУ, Итали Испани, Герман, Норвеги, Франц зэрэг орнуудад халдвар идэвхтэй байгааг мэдээллийн эхэнд дуулгалаа.

ДЭМБ-аас БНХАУ-ын эмч нартай туршлага солилцох онлайн хурлыг зохион байгуулсан. Хурлын талаар мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бид өчигдөр ДЭМБ, БНХАУ-тай хамтраад халдварын сургамж, туршлага, ямар арга хэмжээ авсан талаараа онлайн хурлыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн яамнаас холбогдох албан тушаалтнууд болон эмнэлзүйн, тархвар зүйн ажилтнууд сууж танилцаж, харилцан туршлага солилцлоо. Эрт сэрэмжлүүлэг болон хариу арга хэмжээний хувьд үндсэн дөрвөн арга хэмжээг БНХАУ авсан байна. 

Нэгдүгээрт эрт илрүүлэг, хоёрдугаар эрт мэдээлэх, гуравдугаарт эрт тусгаарлах, дөрөвдүгээр эрт эмчлэх гэсэн ийм дөрвөн үндсэн зарчмыг баримталж арга хэмжээ авсан байна. Энэ нь манай Эрүүл мэндийн сайдын баталсан заавар журамд бүрэн тусгагдсан байгаа. Халдвар судлалын хувьд авч байгаа өвөрмөц аргууд байна. Үүнд хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авсан байна. Сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрыг хаах, хүн амын хөдөлгөөнийг орцоор нь, байраар нь, мужаар нь хязгаарлах зэрэг арга хэмжээ багтаж. Хоёрдугаарт аялал жуулчлалд бас хязгаарлалт тавьсан байна, гуравдугаарт нь хүн амын дунд мэдээлэл сурталчилгааг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

Мөн өвчтөнүүдийг эхний ээлжид онлайнаар бүртгээд, гэрт нь тусгаарлаад, утсаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд клиникийн шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдээс халдвар авах нь 0,6 хувь, ойрын хавьтлаас халдвар авч, цааш тархах эрсдэл 50 хувь гэсэн дүгнэлт судалгааг гаргасан нь сургамжтай зүйл болжээ. Энэ бүхнээс үзэхэд манай Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагуудаас авч байгаа арга хэмжээ нь бүрэн нийцэж байгаа нь харагдаж байгаа юм.” гэлээ.    

http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …