Нийслэлийн хэмжээнд нийт 15 хороодод халиа дошин үүссэн нөхцөл байдалтай байна

Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар  Чингэлтэй дүүргийн 10,11,12,14 дүгээр хороод, Дэнжийн мянгын 1,2,3,4 дүгээр үерийн далангийн сувгууд, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо болон  27 хорооны Толгойт хэсэг, Баянзүрх дүүргийн 9,13,14,22 дугаар хороодын далан сувгууд, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо гэх мэт нийслэлийн хэмжээнд нийт 15 хороодод халиа дошин үүссэн нөхцөл байдалтай байна. Дээрх хороодод хөрсний уснаас үүссэн халиа дошинг холбогдох мэргэжлийн албад хэвийн болгож ажиллаж байгаа аж.

Ийнхүү жил бүр хөрсний уснаас халиа дошин үүсч байгаа учир шалтгааныг нарийвчлан тогтоохоор холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дуулгалаа.

Шар үерийн уснаас урьдчилан сэргийлэх хүрээнд Захирагчийн ажлын албаны хотын Инженерийн байгууламжийн хэлтээс  далан сувгуудын нэвтрэх чадварыг сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлуудыг хийж эхэлсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд 53 байршилд 148 км үерийн хамгаалалтын барилга байгууламжид хяналт тавьж байгаа аж.

НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслөөр халиа дошин ихээр үүсээд буй Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 10 хороодод үерийн усны далан суваг барихаар болжээ. Одоогийн байдлаар далан суваг барих,хөрсний болон булгийн усыг зайлуулах талаарх шугам зургийг баталгаажуулж, Автозамын газартай трассны асуудлаар зөвшилцөж байгаа талаар ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж, халиа дошин ихээр үүссэн газруудад ажиллаж байна. Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх гамшгаас хамгаалах мэргэжлийн албад томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангаж, үерийн аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэллээ.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …