СБД-ийн ЗДТГ жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчдад цалинтай чөлөө олголоо

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон.

Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх хугацаанд хэлтэс, тасаг, хороодынхоо жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчиддаа долоо хоног бүрийн 3 өдрийн цалинтай чөлөө олголоо.

Ингэхдээ төрийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс чөлөөнд хамрагдсан албан хаагчдын ажлыг бусад нь орлох, өдрүүдийг нь зөрүүлэх зэрэг зохицуулалтыг хийлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …