Махны үнийг засварлан зориуд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, үнийг хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэсэн байна.

Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …