Д.Нямхүү: Франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарлаа

Эрүүл мэндийн яамны мэдээллээр манай улсад бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж бүрэн хяналтандаа авсан тухай мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа. Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан. Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговьд нэг хүнийг ажиглалтад аваад байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Цирроз буюу элэгний хатуурлын илрэх шинж тэмдгүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг элэгний хатуурал гэнэ.  …