Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 мянган хүнээр буурчээ

Ажиллах хүчний судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 мянга нь ажилгүй хүн, 58 мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан гэж ҮСХ мэдээллээ.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны хоёрдугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны хоёрдугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679  хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 65  хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1 мянган хүнээр тус тус буурчээ.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …