Б.Ганхуяг: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” дээр IPO хийх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллараар зарах гэж байна гэх асуудалд албан ёсны тайлбарыг өглөө.

Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарахгүй, энэ төслийг бүхлээр нь хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох гээд ажил нь эхэлчихсэн байна. Бид 2019 онд өөрийнхөө ашгаар энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2020 онд бид бас ашигтай ажиллана. Одоо суурь бүтцийг барих хэмжээний хөрөнгө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бий. Иймээс энэ Засгийн газрын үед IPO босгох шаардлагагүй” гэж Ерөнхий сайд хэлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар битгий улс төржөөч. Коронавирусээр улс төр хийж байгаатай адилхан зүйл. Сүүлийн гурван жил зөв менежменттэй ажилласны дүнд өндөр ашигтай байж анх удаагаа ногдол ашиг олгохоор боллоо. Анх удаа гадаад, дотоод өргүй, зөвхөн олборлолтоороо нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой боллоо.

Бидэнд гавьяа болдоггүй юм аа гэхэд гай битгий бол. Бид улс төрөөс хараат бус ажиллана. Энэ Засгийн газар, өмнөх Засгийн газруудыг бодвол харин ч улс төржихгүй ажиллаж байгаа. Хөгжлийн замд оруулчихсан учраас хурдыг нь сааруулчихмааргүй байна. Одоо зогсвол дахиад 4-5 жил зогсоно” хэмээв.

http://credit-n.ru/kreditnye-karty.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …