“Эко автомашин импортлогчдын холбоо”-оос автомашин хандивлалаа

  “Эко автомашин импортлогчдын холбоо”-оос шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж “Nissan vanette” загварын автомашиныг Улсын онцгой комисст хандивлалаа.

 Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 400 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийнхээ дунд сайн үйлсийн аяныг өрнүүлэн 15 сая төгрөгийн өртөг бүхий автомашиныг худалдан авч, гардуулсан нь энэ юм.

Япон Улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн тус автомашиныг ачааны болон суудлын зориулалтаар ашиглах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …