Ө.Энхтүвшин: Бид үүргээ биелүүлж Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой

УОК өнөөдөр уралдлаа. Хуралдааны дараа гаргасан шийдвэрийг нэгтгэн мэдээлэл өглөө. Тус хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Юуны түрүүн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын комисстой холбогдож хурал хийлээ. Бүгд найрамдах Казакстан Улсын цагаан нуурын боомтоор олон тооны иргэд орж ирж байгаа. Одоогийн байдлаар тэнд 133 иргэн тусгаарлагдаад байна. 59 иргэн гэрээр хяналтанд байгаа. Нийтдээ 192 иргэн хяналтанд байна. Эдгээр иргэдэд ямар арга хэмжээ авах, цаашдаа хэрхэн үргэлжлэх талаар мэдээлэл авсан. Энэ тал дээр манай онцгой комиссын сайд нар холбогдох мэдээлэл, заавар зөвлөгөө, чиглэлүүдийг өглөө.

Дараа нь шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг холбогдох сайд нараас сонслоо. Та бүхэн мэдэж байгаа. Монгол улсад коронавирусын халдвар авсан дөрвөн тохиолдол бүтгэгдлээ. Франц улсын иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа. Эмч нараас өгсөн зөвлөгөө, санамж бүгдийг ёсчлон биелүүлж байгаа. Тэнд ямар нэгэн асуудал алга. Францын талаас ч гэсэн эхний үед тусгай онгоц явуулж татаж авъя гэж ярьж байсан. Одоо байдал тогтвортой, Монголын талаас ч эдгээх бүрэн боломжтой гэсэн байр суурьтай байгаа учир одоо тэр байдал зогссон.

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатарчиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд ирсэн гурван иргэнээс халдвар илэрсэн. Сайтар нягтлах үүргийг өгч ажилласан. Халдвар авсан нь нотлогдсон. Бид үүргээ биелүүлж Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой. Бид 700 гаруй иргэнийг эх оронд нь авчирж, тусгаарлаад байна. Халдвар авсан иргэнээ эдгээх, халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байна. Бид нөхцөл байдлыг тооцоолж байсан. Өмнөх Франц иргэн шиг орон нутаг руу халдвар авсан иргэний хавьтагч нь явчихав уу, хаана байна гэх асуудал байхгүй. Халдвар авсан иргэнтэй хамт ирсэн иргэд нь тодорхой юм. Бүгдийг нь тусгаарлалтад авсан.

Хамгийн гол нь иргэд та бүхэн үнэн бодит мэдээллийг авах ёстой. Худал хуурмаг мэдээллээс зайлс хийх ёстой гэдгийг хэлье. Худал мэдээлэл нь коронавирусээс аюултай шүү.

Нэг хэлэх зүйл байна. Энэ халдвар авсан гурван хүн нь Монгол Улсын иргэд байна. Тиймээс ар гэрийнх нь тухай мэдээлэл гаргахгүй байх тал дээр анхаараарай. Мөн коронавирустэй холбоотойгоор улс төрчсөн үйл ажиллагаа явуулах, худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …