Монгол улсад Covid19-ийн халдварын 5 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс Covid19-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол боллоо. 

Мэдээллээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн” гэлээ.

Одоогоор өвчтөний биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Түүнчлэн Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж байгаа шинж тэмдэгтэй иргэдээс гадна Итали, Иран, БНСУ-ын Дэгү, Бусан гэсэн хотуудаас ирж зорчигчдыг шинж тэмдэггүй ч гэсэн ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, онош тодруулах ажиллагаа явуулж байгаа нь тодорхой хэмжээнд оновчтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …