Өнөөдрийн хуралдаанаар шийдэх гол асуудал нь сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах тухай юм. Тодруулбал Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байсан.
Covid19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн олон улсын зөвлөмжүүдийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбарлаж байсан.
Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг COVID-19 халдварын дэгдэлтээс урьчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн карантиныг үргэжлүүлэх эсэх саналаа оруулах ажээ.